Б.Баттөмөр: Жагсаалыг зогсоож, амыг нь хаахын тулд хэдэн хүний нэр зарлаж байна

2022-12-14 10:47:00

Нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хулгайн хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдэж, ямар үндэслэлээр нэр зарласныг асууж тодруулна гэдгээ мөн мэдэгдлээ. 

Тэрбээр, "Хулгайг илрүүлэхийн төлөө хэлж ярьсан болохоор амыг нь хаахаар эсвэл 2024 оныхоо сонгуультай холбоотой ингэж байна уу. Ийм зүйлтэй хатуу тэмцэнэ. Хулгай хийсэн гэж үзэж байгаа бол ямар хулгай хийснийг нэр дурдагдсан хүмүүст нь хэлэх хэрэгтэй. Үнэндээ жинхэнэ хулгайчид Тавантолгойн захирлуудаас эхлээд цаана нь байж байгаа. Би тэр Тавантолгой гэдэг газар нь хаана байдгийг ч мэдэхгүй. Дахин хэлэхэд, би Б.Ганхуяг гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Зүгээр ийм хүн байдаг гэж зүс л мэднэ. Бас тэр Б.Ганхуяг гэдэг хүн бидний нэрийг нэрлээгүй байх гэж бодож байна. Зүгээр гудамжны хөдөлгөөнийг дарж, амыг нь хаахын тулд хэдэн хүний нэр гаргаж байна" гэв. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.