Ш.Раднаасэд: Т.Аюурсайханы зөвлөх туслахууд баригдсан. Яг энэ жинхэнэ хулгайчдаа зарлахгүй байна

2022-12-14 10:32:00

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр Авлигатай тэмцэх газраас зарласан. Үүнд холбогдсон таван гишүүн өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд биднийг гүтгэж байна. Бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн гэдгээ хэллээ. 

Тэрбээр, "Миний авсан мэдээллээр прокурор болон хуулийн байгууллагаас нэр гараагүй. Энэ бол намаас өгсөн нэр юм байна. Үүний учир байдлыг нэр зарласан хүмүүсээс нь бид орж шалгая, ямар учиртай зүйл болоод байгааг нь асууя. Бодит үнэнийг шалгах гэж байгаа бол шалга. Харин шалгаж чадахгүй бол АТГ өөрөө татан буугдах ёстой. Ямар нэгэн байдлаар биднээс мэдүүлэг авч байж яллагдагч, сэжигтнээр татах ёстой. Өнөөдөр тийм үйлдэл нэг ч хийгээгүй. АТГ-аас нэг ч дуудаагүй. Энэ байгууллага битгий хэл үүнтэй холбоотой асуудлаар хэн ч хэзээ ч бидэнтэй ярьж байгаагүй" гэв. 

Түүнчлэн Эрдэнэс Тавантолгойн Б.Ганхуяг гэдэг хүнийг би зүс мэднэ. Гэхдээ тэр хүнтэй уулзаж, учирч ярьж байгаагүй. Б.Ганхуяг бол Т.Аюурсайханы л хүн, түүнтэй нийлж явсан. Одоо Т.Аюурсайханы туслах зөвлөхүүд нь бүгд баригдсан байгаа биз дээ. Яг энэ жинхэнэ хулгайчдаа зарлахгүй байгаа юм. Тавантолгойн хөрс хуулалт, тээвэр нүүрснээс эхлүүлээд олон багц асуудал дээр хулгайч нарыг бүгдийг нь зарлах ёстой. Тэрийг нь хэн бэ гэдгийг ч мэдэж байгаа гэв. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.