Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг ажлаас нь чөлөөлжээ

2022-12-14 10:25:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнгөрөгч 11 дүгээр сарын 30-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн. 

Чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Ерөнхий сайд шийдвэр гаргах үүрэгтэй. Тэгвэл өчигдөр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг ажлаас нь чөлөөлөх захирамж гаргажээ. 

Д.Бауыржан 2020 оны аравдугаар сарын 29-нд өдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга болж байсан билээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.