Монгол Улс 120 сая ам.долларын нүүрс хулгайд алдсан байх магадлалтай

2022-12-09 10:20:00

Монгол Улсад болж буй жагсаал цуглаантай холбогдуулан, нүүрсний хулгайн асуудлыг Bloomberg агентлаг онцлон хүргэжээ.

Bloomberg-т нийтлэгдсэн мэдээллээр 120 сая ам.долларын нүүрс хулгайд алдагдсан байж болзошгүй гэх дүнг дурдав. Тодруулбал Монголын Засгийн газар алга болсон ашигт малтмалын үнэ цэнийн тооцоог хараахан гаргаагүй байгаа ч Хятадын 1 дүгээр сард хийсэн фьючерсийн гэрээнд үндэслэн энэ нь 120 сая долларт хүрч магадгүй юм гэжээ.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ лхагва гарагт нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлаж, хариуцлага тооцно гэдгээ жагсагчдад амласан гэж нийтэлсэн байна.

Монголын засгийн газраас коронавирусын хяналтыг зогсоосон ч улсын эдийн засаг хүнд байдалд байгаа төдийгүй Хятад улсын Тэг Ковид бодлогын улмаас импортыг хязгаарласан нь үүнд нөлөөлж байна гэжээ.  Түүнчлэн  ОХУ Украйны дайнаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлтөд айл өрх, аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирол амсаж байна гэдгийг нэмж онцолсон байна.

Хятад улс импортод тавьсан хязгаарлалтаа сулруулах төлөвтэй байгаа ч хоёр улсын худалдааг хазаарлаж буй хэд хэдэн хүчин зүйл бий.  Тухайлбал Монголын төмөр зам Хятадын хил хүртэл баригдаж дуусаагүй байна. Мөн Монгол Улсад төмөр замын царигийн стандарт өөр тул хил дээр ачааг нарийн царигт зориулсан вагон руу дахин ачих шаардлага гардаг гэж Bloomberg агентлаг онцолжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.