Л.Оюун-Эрдэнэ: Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй, жагсаал турхирсан нүүрсний хулгайчдаас айхгүй

2022-12-06 12:39:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэн хоёр өдөр төв талбайд жагссан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас өчигдөр мэдээлэл хийхдээ шалгагдаж буй хүмүүсийг нэрийг зарласан билээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсний хулгайчид жагсаалыг өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой"-н хуучир удирдлагууд, тэдний удирдлага дор ажиллаж байсан МоАХ-ны үе үеийн удирдлагууд жагсаалыг улстөржүүлэх гэж оролдсон. Тийм мэдээлэл авсан. Энэ асуудалд ард иргэд сэрэмжтэй хандах хэрэгтэй. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Нүүрсний хэдэн төгрөг цуглуулж, далд эдийн засагтай байж болно. Гэхдээ Засгийн газар тэрний эсрэг ажиллах чадамжтай. Зарим нэг нүүрсчдэд хандаж хатуугаас хатуу хэлж байна.

Жагсаалд оролцож байгаа залуусаас тавьсан шаардлага байна. Иргэдээс 20 орчим шаардлага ирсэн. Багцлаад үзвэл, нэг нь шударга ёсны асуудал. Хөгжлийн банкны өр, Чингис бонд төлөгдөж байна. "Бидний үр хүүхэд төлчихнө, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй" гэсэн сэдлээр тавьж, хөгжлийг боомилсон өрүүд байлаа. Хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцох агуулга дээр манай Засгийн газар амаргүй нөхцөл байдалд тэмцэл хийж ирсэн. Та бүхэн мэдэж буй байх. 

Хамгийн сүүлд ЭТТ ХК-ийн асуудлыг сөхөж тавилаа. "Эрдэнэс Монгол", ЭТТ ХК-тай холбоотой асуудал анхаарал татаад удсан. Гашуунсухайтын төмөр зам яагаад 16 жил гацав. Нүүрсний 178 орчим гэрээний сонгон шалгаруулалт шударга болж чадсан уу. Ард нь ямар хүмүүс байдаг, яаж тендерүүд авсан бэ. Мөн офф-тейк гэрээ, түүний нууцлалтай холбоотой асуудлуудыг ул суурьтай хөндөн тавьж байгаа. С зөвшөөрөл байна. Үүний цаана тээврийн машиныг урд, хойно нь оруулдаг асуудал байгаа юм биш биз, зөвшөөрлийг яаж, хэрхэн өгч байна. БНХАУ-ын талын мэдээлэлтэй манай гаргаж буй нүүрсний хэмжээ таарч байгаа эсэхэд ч хяналт тавих шаардлагатай." гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.