Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсгийг байгууллаа

2022-12-06 10:29:00

Нүүрсний хулгай, иргэдийн жагсаалтай холбоотой асуудлаар өчигдөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ,  Б.Бейсен, Т.Доржханд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын захирамж гарган цэгцлэх нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлсэн юм. 

Тиймээс улс орны эрх ашгийн үүднээс хянан шалгалтын ажлын хэсэг байгууллаа. 

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хилийн боомтын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд ажиллах бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нар багтжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.