Хэнтий аймагт Эм зүйн болон Эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарын зүүн бүсийн хэлэлцүүлэг боллоо
2021-11-18 18:16:00
Эм зүйн болон Эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарын зүүн бүсийн бүсчилсэн хэлэлцүүлэг Хэнтий аймагт үргэлжилж байна.
Ховд, Орхон аймагт амжилттай зохион байгуулагдсан “Орон нутаг дахь эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж, удирдлага зохион байгуулалт, чанар аюулгүй байдал” сэдэвт бүсчилсэн хэлэлцүүлэг өнөөдөр Хэнтий аймагт үргэлжлэн зохиогдож байна.
Хэлэлцүүлгийг ЭЭХХЗГ-ын Чанар, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд дарга Д.Уранзаяа, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр нар нээж үг хэллээ. Мөн ЭЭХХЗГ-ын дарга Б.Цэцэгсайхан Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жил, Эм хангамжийн салбар үүссэний 98 жилийн ойн мэндчилгээ хүргэлээ.
Эм зүйн салбарын бүсчилсэн хэлэлцүүлгээр ЭЭХХЗГ-ын газар, хэлтсийн дарга, албан хаагчид Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүтэц, чиг үүрэг, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний үнэ, хангамжийн өнөөгийн байдал, нөөц, бүртгэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга, түүний ач холбогдол, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга хийлээ.
Түүнчлэн орон нутагт тулгамдаж буй Эмийн зохицуулалт, хяналт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудлаар Хэнтий, Дорнод, Дорноговь, Төв, Сүхбатаар аймгийн эм зүйч, эм найруулагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч, эм биобэлдмэлийн улсын хяналтын байцаагч, эмнэлгийн эм зүйн албаны дарга нартай санал солилцож байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.