Гашуунсухайт чиглэлийн замд долоо хоногт нэг жолооч амиа алдаж байна
2022-11-17 14:05:00
Тээвэрчдийн холбоо болон жолооч нарын төлөөлөл Өмнөговь-Гашуунсухайт чиглэлийн замд зам тээврийн осол их гарч байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Замын ослоос шалтгаалан өнчирсөн 26 хүүхэд Аян зам тээвэрчдийн холбоонд бүртгэлтэй байгаа юм байна. Сүүлийн гурван жилийн дотор 14-15 тээврийн жолооч тус замд ослоор амиа алджээ.
Зөвхөн ЭТТ-д өдөрт 650 орчим тээврийн хэрэгсэл давхар чиргүүлтэйгээр, 140 тонн нүүрс ачиж байна. Гэтэл жолооч нар нь шууд амь насаа алдах эрсдэлтэй зам тэднийг хүлээж байна. Тээвэр сэргээд хагас жил болж байгаа ч замыг нь засахгүй байгаагаас болоод долоо хоногт нэг жолооч амиа алдаж, хүүхэд өнчирч үлдэж байна гэж Аян зам тээвэрчдийн холбооны УЗ-ийн дарга П.Баярхүү хэллээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина
Дулааны V цахилгаан станц 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв
Хоёр давхар блокон объект, сэндвичэн агуулах шатжээ