"Монэнзим-Мед" ХХК нэг удаагийн тариур үйлдвэрлэж байна

2021-11-22 12:10:00

Монэнзим-Мед ХХК-ийн эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр нь нэг удаагийн тариур үйлдвэрлэж, эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээг хангадаг үндэсний ганц үйлдвэр юм. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцохоор ЭЭХХЗГ-ын дарга Б.Цэцэгсайхан, Эм үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Бямбадорж, Эм үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Баяр нар ажиллаа.

Хил хаагдсантай холбоотойгоор үйлдвэрийн түүхий эдийн тасалдал үүссэн. Энэ нөхцөл байдлыг Засгийн газраас яаралтай шийдвэрлэн БНСУ-аас 22 тонн түүхий эдийг онгоцоор татан авсан байна. Нэг удаагийн тариурын хамгийн гол зүйл нь зүү байдаг тул чанартай сайн зүүг БНСУ-ын томоохон үйлдвэрээс татан авдаг байна. Одоо тус үйлдвэрийн 3 цехийн үйл ажиллагаа жигдэрч нэг удаагийн тариур үйлдвэрлэгдэж эхэлсэн байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.