Гурав хоногийн дараа Замын-Үүд боомтоор чингэлэгт тээврээр ачаа авч эхэлнэ гэв

2021-11-29 15:50:00

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Эрээн хот хилээ нээх асуудлыг хойшлуулсан, бүх тээвэр хаагдсан гэдэг мэдээлэл цахим орчинд гараад байсан юм. Энэ тал дээр  Монгол болон Хятадын талаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгийг тэрбээр мэдэгдлээ.

Өнгөрсөн хугацаанд Хятадын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэр гаргасан. Гурав хоногийн дараагаас энэ үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцолсон юм.

С.Амарсайхан "Хоёр улсын дундах 0 цэг дээр ачаа бараагаа солилцоно. Чингэлэг тээврээр ачаагаа явуулна. Манай талаас үндсэндээ бэлтгэлээ хангасан. Ингээд ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор автомашины чингэлэгт тээврээр ачаа авч эхлэх боломж бүрдэж байна. Ингэснээр илүү боломжтой нөхцөл бүрдэж байна гэж үзэж байгаа" гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.