М.БАЯРМАГНАЙ: “Д.Мөнх-Эрдэнэ надаас байр авчихаад жилийн дараа 100 сая төгрөг нэхсэн“
2021-11-22 11:18:00

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ сошиал хуудсаараа жүжигчин М.Баярмагнайг 100 саяыг залилсан хэмээн ярьсан.
Тэгвэл М.Баярмагнай энэ асуудлаар тайлбар хийлээ.
Тэрбээр “2013 онд шинэ байранд орох гээд хуучин байраа зарна гэхэд Д.Мөнх-Эрдэнэ ирээд авъя гэсэн. Тэр үед нийт 320 сая болсон юм. Машин авч байгаа биш дээ. Сайн судалж байж аваарай гэсэн. Тэгээд авъя гэсэн. Аав, ээж нь бүгд орж ирээд хадаг яндар уяад, гал голомтоо бадраагаад, цайгаа чанасан. Тэгээд надад 100 сая төгрөг өгсөн. Тэр мөнгөө одоо авсан шинэ байрандаа өгсөн юм.
Ингээд хоёр сарын дараа үлдэгдэл 220 саяыг өгье гэсэн. Гэтэл хоёр сарын дараа МҮЭСТО-ны цайны газар орж ирээд ядаж 20 саяыг татчих гэхээр нь нэг нутгийнх юм гээд тэгье гэсэн. Ингээд 200 саяыг хурдан өг гэхэд хоёр сарын дараа өгье гэсэн. Ингэж явсаар нэг жил болоод энэ байрыг авахаа болилоо. Миний 100 саяыг буцааж өг гэсэн. Байж боломгүй муухай зүйл.
Ямар муухай юм. За энэ байр нэг жил хоосон байсан юм уу, амьдарсан юм уу яасан юм бүү мэд, 90 саяыг нь буцааж өгье гэтэл үгүй 100 сая авна гээд шүүхэд өгсөн. Шүүхэд яваад ортол Монголын шүүх шууд тэдний талд шийдвэр гаргасан. Шүүхэд маш их гомдсон. Тэгээд тэр байраа Ариг банкинд ордер барьцаанд тавиад 100 саяыг нь бүтэн өгөөд байраа буцааж маршал таунд 280 саяар бодож өгөөд дууссан асуудал” гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.