С.Энхболд: Хөшөөнд бус эмч, эмнэлгийн ажилтнуудад зарцуулъя
2021-11-22 11:17:00

32 тэрбумын үнэтэй Богдзонхов бурханы хөшөөний тухайд Эрүүл мэндийн сайд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх. Гэвч аливаа зүйлд үнэ цэнийн чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал. Яг өнөөдрийн байдлаар бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжид зарцуулъя.
Тэгж гэмээнэ өдөр шөнөгүй ажиллаж байгаа манай салбарыхан хэсэгхэн хугацаанд ч гэсэн маргааш төлөх зээлийн төлбөр, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гээд ар гэрийн олон санхүүгийн асуудалд дэмжлэг болж чадна шүү дээ. Зарцуулъя гэвэл үүнээс гадна засвараа хүлээж буй ХӨСҮТ-өөс авахуулаад олон эмнэлэг шил шилээ даран хүлээж л байна” гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.