Манай улсын 15-69 насны таван хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой байна
2021-11-22 11:14:00

Дэлхий нийтээр тархаж буй “КОВИД-19” цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний идэвхгүй суугаа байдлыг нэмэгдүүлсээр байна. НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод халдварт бус өвчнөөс (ХБӨ) урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас баралтыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомстлыг арван хувиар бууруулах”-аар зорилт дэвшүүлсэн.
Дэлхийд хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомстлоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг. Манай улсын 15-69 насны хүн амын
- 21.9% нь хөдөлгөөний хомстолтой,
- 52.4% нь ажлын байрандаа,
- 48.2% нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг,
- 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.