Ирэх 2022 оны төсөвт эрт илрүүлэг шинжилгээнд 60 тэрбум төгрөг тусгажээ

2021-11-15 14:13:00

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМДЕГ-ын удирдлагууд 2022 оны төсөв батлагдсантай холбоотой сэтгүүлчидтэй уулзлаа.

Арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны улсын төсвийг баталсан. Ирэх онд эрүүл мэндийн салбарт 1.4 их наяд төгрөгийн төсөв суулгажээ.

Төсөв нэмж баталснаар цаашид иргэдийн дундаж наслалтыг уртасгах, эмчилгээг сайжруулах, иргэдийг санхүүгийн хямралд оруулахгүй байх чиглэлд анхаарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх боломжийг нэмэдүүлэхээр анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмж тусгасан гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэллээ.

Эрт илрүүлэг шинжилгээнд иргэдийг идэвхтэй хамруулснаар аливаа хавдар, хүнд өвчнийг бага дээр нь эмчлэх, урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгвэл ирэх 2022 онд эрт илрүүлэг шинжилгээнд 60 тэрбум төгрөг тусгажээ.

Үүнээс гадна иргэд эмчид үзүүлэн зайлшгүй тогтмол уух шаардлагатай эмнүүдийг хөнгөлөлтөөр олгож байгаа. Сард 180-аад мянган иргэн 5 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй эм худалдан авдаг байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.