Х.Нямбаатар: Эзэнгүй нохой, муурыг хамгаалах төвд аваачиж, мэс ажилбараар үржлийг зогсооно
2025-10-07 18:01:00
Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муурыг барьж асрамжлах газарт байрлуулах, мэс ажилбараар үржлийг зогсоох, устгах зэрэг арга хэмжээг авдаг. Өнгөрсөн хаврын судалгаагаар Улаанбаатар хот орчмын зуслангийн бүс болон Богдхан ууланд 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолж, зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулсан.
Нохой, муур барих ажлын талаар хотын дарга Х.Нямбаатар “Улс орнууд хиймэл оюун ухаан, сансрын технологи, бусад дэвшлүүд ярьж байхад бид нохой, муур устгалаа л дахин дахин яриад баймааргүй байна. Манайхан амьтан тэжээж байгаа бол хариуцлагатай баймаар байна. Эзэнгүй нохой, муур барих тор шидэгч төхөөрөмжийг хэрхэн ашиглахаас эхлээд аюулгүй тээвэрлэх хүртэлх сургалтыг эхлүүлж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнуудыг хамруулна. Ингээд эзэнгүй нохой, муурыг хамгаалах төвд аваачиж, мэс ажилбараар үржлийг зогсооно. Тиймээс хотынхоо иргэдэд тэжээвэр амьтдынхаа үржлийг зогсоож, гудманд гаргаж орхихгүй хариуцлагатай хандахыг уриалж байна. Эзэнгүй нохой, муур барих ажилтай холбогдуулж мөн тодорхой урамшуулал нэмж өгнө” гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Монгол Улсаас анх удаа “Asian "Motorsport Event Excellence Award" шагналыг хүртжээ
new
Гарьд магнайн Удвалыг одоо цагт авчирсан Задлаагүй захиан Мядаг
Ахмадын тэтгэвэр арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл биш
Айлын гэрийн доороос булаг ундарч хашаа нь усанд автжээ
Дэлхийн шилдэг сургуулиудын мэдээлэл, олон улсын тэтгэлэгийг нэг дороос хайх surya.mn платформ нээгдэж байна
Оюунтолгой төслөөс Монголын талын хүртэх ашгийг 53 хувь байхаар гэрээнд зааж өгнө гэв
Согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомж сул, танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг залилаж байна
ГАА-ийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо