Бусдын эд хөрөнгийг авахаар хууль бусаар хорьж, хүч хэрэглэсэн хэргийг прокурорт шилжүүлжээ
2025-10-06 21:05:00
Бусдын эд хөрөнгийг авахаар хууль бусаар хорьж, 4 хоногийн туршид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн этгээдүүдийн үйлдлийг прокурорт шилжүүлжээ. Уг хэргийн талаарх мэдээлэл нь цагдаагийн байгууллагад 2022 онд бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагаас “2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах обьектуудад иргэн “Б”, “Ч” нарыг мөнгө өгөхгүй бол өөрт нь болон гэр бүлийн гишүүдэд нь хохирол учруулахаар заналхийлж, бие мах бодид нь хүч хэрэглэсэн” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэрэгт нотлогдвол зохих нөхцөл байдлыг тогтоож, Б зэрэг нэр бүхий 4 этгээдийн хүнийг хууль бусаар хорьсон, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйл, 13.4 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хэргийг энэ оны 10 дугаар сарын 03-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Монгол Улсаас анх удаа “Asian "Motorsport Event Excellence Award" шагналыг хүртжээ
new
Гарьд магнайн Удвалыг одоо цагт авчирсан Задлаагүй захиан Мядаг
Ахмадын тэтгэвэр арилжааны банкуудын ашиг олох хэрэгсэл биш
Айлын гэрийн доороос булаг ундарч хашаа нь усанд автжээ
Дэлхийн шилдэг сургуулиудын мэдээлэл, олон улсын тэтгэлэгийг нэг дороос хайх surya.mn платформ нээгдэж байна
Оюунтолгой төслөөс Монголын талын хүртэх ашгийг 53 хувь байхаар гэрээнд зааж өгнө гэв
Согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал болгоомж сул, танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийг залилаж байна
ГАА-ийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо