Ө.Сумъяабаатар: НЗД-аас хороодод хуваарилсан 50 сая төгрөгөөр 69 байршилд тохижилтын ажил хийж байна

2025-10-06 19:54:00

Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулсан юм. 

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Нийслэлийн Засаг даргаас хороодод хуваарилсан 50 сая төгрөгөөр Баянгол дүүргийн 28 байршилд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, 20 байршилд явган замын ажил, 17 байршилд орчны аюулгүй байдлыг хангах, дөрвөн байршилд ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлыг тус тус хийж байна. Энэ мэт нийт 69 байршилд хийж буй тохижилтын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Баянгол дүүргийн хэмжээнд 29.500 ам.метр авто замын нөхөөс, зургаан байршилд 300 ам.метр чулуун замын нөхөөс хийсэн. Явган замын хуучин хавтан ашиглаад дүүргийн хэмжээнд 61 байршилд 3500 ам.метр явган хүний замын нөхөөс хийсэн.

Ногоон байгууламжийн арчилгааны чиглэлээр тухайд 10.600 ам.метр талбайд ургамлан хашлага, цэцгэн байгууламжууд, 9000 ширхэг мод хэлбэржүүлэлт хийж, 2800 урт метр ногоон байгууламжийн хайс сэргээсэн. Нийт 34 байршилд 350  ширхэг гацуур, 11.117 ширхэг мод, бут, сөөг тарьсан. 11 мянган ам.метр талбайд зүлэгжүүлэлт хийсэн 2025 оны намрын мод тарилтаар СӨХ, хороод, хот нийтийн байгууллагууд хамтран 1100 орчим мод тарьсан” гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.