Авто эргүүлийн тоог нэмснээр иргэдэд хүрч үйлчлэх хугацаа 5-15 минутаар богиносжээ
2025-09-24 20:12:00

Цагдаагийн байгууллагаас нийслэл Улаанбаатар хотод иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, иргэдийн аюулгүй амар тайван байдлыг хангах чиглэлээр авто эргүүлийн тоог 2025 онд 100 болгон нэмэгдүүлснээр иргэдэд хүрч үйлчлэх хугацааг өмнөх онуудтай харьцуулахад 5-15 минутаар богиносгосон байна.
Мөн иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн дуудлага, мэдээлэлд очих хурдыг 5-7.5 хувиар нэмэгдүүлсэн нь иргэдэд түргэн шуурхай хүрэх боломжийг бүрдүүлжээ.
Цаашид ч цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, хариу үйлдэл үзүүлэх хугацааг богиносгохоор ажиллаж байгаа гэв.
Түүнчлэн алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр авто эргүүлийн 100 чиглэлийн автомашинд дотор, гадна талд 4G хяналтын камер (360градус) суурилуулж, алба хаагчдыг 4G энгэрийн камераар бүрэн хангаж, цагдаагийн шуурхай удирдлагын жижүүртэй бүрэн холбож мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавин ажиллаж байгаа юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.