12 дугаар санги төгсөх сурагчдаас Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-нд авна
2022-03-03 19:06:00
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байх бөгөөд шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулна.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар 2022 оны гуравдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл явагдах юм.
Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ.
Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д элсэгчийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ сонгож бүртгүүлэх юм.
Түүнчлэн Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.