Архангай аймаг хавдрын эрт илрүүлгийн төвтэй боллоо

2022-03-02 14:52:00

Архангай аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрын эрт илрүүлгийг нэмэгдүүлж, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготойгоор “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг барьж ашиглалтад орууллаа.

“Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа болон аймгийн эрүүл мэндийн салбарынхан оролцлоо.

21 аймгаас Архангай аймаг анхны “Хавдрын эрт илрүүлгийн төв”-тэй болж зургаан төрлийн хорт хавдрын эрт илрүүлгийг хийх боломж бүрдэж байна.

“Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн барилгыг улсын төсвийн 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр шийдвэрлэн, 2019-2020 онд Гурван тамир ХХК барьж хүлээлгэн өгсөн юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.