Говь-Алтайд хүчтэй шороон шуурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ

2022-03-01 11:39:00

Говь-Алтай аймагт өчигдөр хүчтэй шороон шуурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ

Тодруулбал, тус аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газарт өчигдөр 19:00-20:00 цагийн хооронд 20-28 метр секундийн түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсан байна. Шуурганд малчин А-ийн дөрвөн ханатай гэр нурсан тухай мэдээлэл өнөөдөр 07:48 цагт Онцгой байдлын албанд иржээ. Сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан ажлын тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцжээ.

Мөн Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар 20:00 цагийн орчим 18-24 метр секунд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас агуулах, байр нурсан тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Шуурганд “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны дээвэр нурсан байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.