Украинаас гарсан 15 иргэн гуравдугаар сарын 3-нд Монголдоо ирнэ
2022-02-28 16:37:00
Гадаад харилцааны яамнаас Укрианаас иргэдээ татан авах ажиллагаатай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Хоёрдугаар сарын 24-нөөс хойш нийт 24 монгол иргэнийг Украин улсаас гаргаж, аюулгүй бүсэд оруулсан. Үүнээс өчигдөр гурван иргэн Монголд иржээ. Гуравдугаар сарын 3-нд 15 иргэн Монголдоо ирэх юм байна.
Энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Гурван иргэний билет өнөөдөр баталгаажсан. Хоёр иргэн тэндээ үлдэхээр шийдсэн. Украинаас найман иргэн Польшийн хил дээр ирсэн. ГХЯ болон ЭСЯ-ны ажилтнууд хилийн зурвас руу орж авахаар ажиллаж байна" гэв.
Ингэснээр Харьков хотод 23 монгол иргэн үлдэж байна. Тэдний 18 нь оюутан. 12 ym эрэгтэй, 6 нь эмэгтэй. Нэг Монгол иргэн, түүний Украин эхнэр, хоёр хүүхэд нь, мөн Украины иргэншилтэй нэг Монгол охин байна.
Нөхцөл байдал хүнд хэвээр байгаа учир монгол оюутнууд бүгд хоргодох байранд байна. Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан.
Иргэдийг ОХУ руу гаргах боломж бүрдвэл бэлэн байдлыг хангах үүднээс Москва дахь ЭСЯ-ны дөрвөн ажилтан автобустай ОХУ-ын хил дээр ирээд ажиллаж байна гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.