Дөрвөн аймгийн 31 суманд шүлхий өвчин бүртгэгдээд байна

2022-02-28 15:35:00

Одоогийн байдлаар нийт 43,011 мал тусгаарлалтад байгаа талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн 16, Архангай аймгийн 13 суманд өвчлөл бүртгэгдсэн бол Хэнтий болон Төв аймгийн нэг суманд шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Харин Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудад шүлхий өвчин бүртгэгдээгүй.

Иймд малчид мал олноор өвчилж, хорогдсон тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад 12 цагийн дотор яаралтай мэдэгдэж, малын өвчнийг эрт илрүүлж, өвчний халдвар тархахаас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.