Төрийн албаны ерөнхий шалгалт Даваа гарагт орон даяар эхэлнэ

2021-11-12 15:36:00

Төрийн албаны ерөнхий шалгалтыг Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цагаас орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Аймаг орон нутагт 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал, Улаанбаатарт 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулна.

Төрийн албаны хууль улс төрийн зорилготой юу : Тал нутгийн цахим  мэдээлэлийн сайт

Шалгалтын хуваарьт өдөр хүртэлх хугацаанд өөрийгөө дайчлан Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшн ашиглаж шалгалтдаа бэлтгэхийг зөвлөлөө.

Уг ном, гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авна.

Мөн бусдын эрүүл мэнд, таны хариуцлагаас шалтгаалахыг анхаарч, халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцохыг Төрийн албаны зөвлөлөөс уриаллаа.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.