Дөрөв хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж бэртжээ

2022-02-25 12:39:00

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн дөрөв хоногт зам тээврийн ослын шинжтэй 974 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 22 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргүүлсэн осол олон бүртгэгдсэн байна.

Тодруулбал, нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 14 осол бүртгэгдэж, 16 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,  1 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүн гэмтсэн байна.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүний амь хохирчээ.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 319 зөрчлийг албан хаагчид хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Түүнээс гадна, энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас таван хүүхэд гэмтэж,  нэг хүүхэд амиа алдсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.