С.Амарсайхан: Украинд байгаа иргэдээ яаралтай татан авна
2022-02-24 15:30:00

Монгол улсын шадар сайд С.Амарсайхан өнөөдөр "Эрдэнэт медипас" эмнэлгийг хувьчилж авсан компани 30 сая ам.доллар нэхсэн гэх асуудлаар мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Украинд байгаа Монгол улсын 30 орчим иргэнийг яаралтай татан авна гэдгийг хэллээ. Тэрбээр, Украинд цаг үеийн нөхцөл байдал хүндэрч, дайны нөхцөл үүсэж болзошгүй учраас улс орнууд өөрийн иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байна. Украинд нийт 60 гаруй иргэд, оюутан байснаас тал орчим нь өөрсдөө ирсэн. Одоо манай улсын 30 орчим иргэн бий. Тус иргэдийг ОХУ дахь Элчин сайдын яам, ГХЯ хамтарч тэнд яаралтай татаж авах, эх орондоо ирэх иргэдийг буцаж ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох зэрэг үүрэг даалгавар өгсөн байгаа" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.