Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг 3 дугаар сард эхлүүлнэ

2022-02-23 16:49:00

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөлд шууд гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгажээ.  Энэ дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах үүрэг, чиглэлийг сайд нарт өглөө.

Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор  Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд, Эрээн, Хөххот, Бугат чиглэлийн 1722 километрийн маршрут Сайншанд, Зүүнбаян, Ханги, Мандал, Бугат болж  1404 км болж өөрчлөгдөнө. Ингэснээр төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 километроор богиносож, тээвэрлэлтийн өртөг буурна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.