Капитал банкны битүүмжлэгдсэн 118 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлнэ

2022-02-23 12:11:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Капитал банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх талаар хэлэлцлээ.

2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны Капитал банкийг татан буулгасан. Монголбанкны хяналт шалгалтаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт нийт 240 тэрбум төгрөгийн өр барагдуулах тооцоо гарчээ.

Уг асуудлаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр "Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс тус бүр хоёр даатгалын санд 7.7 тэрбум төгрөгийн мөнгийг шилжүүлсэн. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс эрүүл мэндийн даатгалын санд 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Тухайн газрууд уг шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, сангуудад эргэн төвлөрүүлэх байдлаар явж буй талаарх мэдээллийг бид нарт өгсөн" гэв.

Мөн Капитал банкинд битүүмжлэгдсэн хөрөнгийг шилжүүлэхээр тохирчээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэхээр болсон байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.