Зах, бөөний худалдааны төвүүдийг Хөшигийн хөндий, Эмээлт, Налайх руу нүүлгэн шилжүүлнэ

2022-02-21 17:12:00

Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой асуудлаар судалгаа гаргажээ.

Уг судалгаагаар зах, худалдааны төв ажиллахгүй өдөр ойролцоох уулзваруудаар зорчих тээврийн хэрэгслийн тоо 10-15%-аар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд зах, бөөний худалдааны төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.

Ингэхдээ Хөшигийн хөндий, Эмээлт, Налайх зэрэг бүсэд худалдаа эрхлэгчдийг үйл ажиллагааны чиглэлээр нь суурьшуулахаар төлөвлөсөн байна.

Улаанбаатарт томоохон 111 зах, худалдааны төв байдаг. Эдгээрт 25,288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаагаа явуулдаг байна.

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.