АТГ-аас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

2022-02-21 14:31:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн Банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өглөө. Тэрбээр, Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгасан байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт эрүүгийн хэрэг үүсгэн Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийг зээл олгож байсан юм.

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.