Гурван настай хүүхэд цонхоор унаж, гэмтжээ
2022-02-18 14:23:00
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өглөө Баянгол дүүргийн наймдугаар хорооны нэгэн байрнаас бага насны хүүхэд унасан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хүүхдийг цаг алдалгүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэж өгсөн байна. Одоогоор тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдийн бие сайжирч байгаа гэнэ. Асран хамгаалагч нь хараа хяналтгүй хүүхдээ үлдээдэггүй гэж хэлжээ.
Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг заавал асран хамгаалагчтай үлдээхийг анхаарууллаа.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.