БНСУ энэ сарын 23-ныг хүртэл Монгол улсаас нислэг хүлээж авахгүй

2022-02-18 11:45:00

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БНСУ-ын Улсын онцгой комиссоос Монгол улсаас нислэг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн талаар УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлсэн юм.

Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн эерэг гарчээ. Тиймээс Өмнөд Солонгосын УОК-оос Монгол Улсаас нислэгийг 02.17-02.23-ны хооронд хүлээн авахгүй хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгч, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөлөө.

Монгол Улсаас ирж буй зорчигчдоос халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарлаж байна гэлээ.


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.