Япон болон БНСУ-д очсон иргэд долоо хоног тусгаарлагдана

2022-02-09 12:52:00

БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн гадаад улсаас БНСУ-д ирэх зорчигчдын тусгаарлалтын хугацааг 10 хоног байсныг 7 хоног болон өөрчилсөн байна.

2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн БНСУ-ыг зорьж буй иргэд тухайн нислэгээс 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж эхэлжээ.

Монгол Улсаас Япон Улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурав хоног  тусгаарлагдах шаардлагатай болсон. Гурав дахь өдөртөө PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч, 4 хоног гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно. Ингээд тусгаарлалтын хугацаа нийт 7 хоног байхыг Токио дахь Элчин сайдын яамны Консулын хэлтсээс мэдээллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.