Гурван настай хүүхдүүдийг энэ сарын 14-нөөс цэцэрлэгт хамруулна

2022-02-08 11:52:00

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны II улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гурван настай хүүхдийг хоёрдугаар сарын 14-нөөс эхэлж цэцэрлэгт авахаар болсон гэж мэдэгдлээ.  Гэхдээ хоёр настай хүүхдүүд гурван настай руу шилжээд орчихсон учир бүртгэл шаардлагагүй хүүхдүүд тухайн цэцэглэгтээ хамрагдана гэв. Хоёр насандаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдийг шинээр бүртгэх юм байна.

Гурван настай нийт 76,763 хүүхэд байгаагаас  61 хувь буюу 47 мянган хүүхдийг л цэцэрлэгт хамруулах боломжтой юм байна.

Сургуулийн өмнөх боловсролд:

  • 3 настнуудын 61 хувийг,
  • 4 настны 86 хувийг,
  • 5 настай хүүхдүүдийг 100 хувь хамруулна.

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.