Г.Занданшатар: Маргаашнаас тэтгэврийг нэмэгдэлтэй олгохыг зорьж байна

2022-01-31 12:30:00

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас тэтгэврийн доод хэмжээг  нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төслийг эцэслэн батлах юм.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн маргаашнаас нэмэгдэлтэй олгоно гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр, "Өнөөдөр төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг зорьж байна. Бид тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж байна.Тэтгэвэр сар бүрийн эхний өдөр иргэдийн дансанд ордог. Тиймээс өнөөдөр төсвийн тодотголоо баталж, тэтгэвэр авагчдын нөхцөл байдлыг тодорхой болгоно. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй олгохыг зорьж байна” гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.