Ирэх хоёрдугаар сарын 2-ноос эхлэн гурав хоног амарна
2022-01-28 11:33:00

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.
Тэгвэл энэ жил Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 3-н байхгүй, шинийн 4-н хоёр өдөр дараалж байгаа тул шинийн 3-ныг ажлын өдөр, эсвэл амралтын өдөр байхыг Засгийн газар шийднэ гэсэн мэдээлэл гараад байна. Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээгүй байна. Иргэд хоёрдугаар сарын 2-н буюу усан бар жилийн шинийн нэгний өдрөөс эхлэн баярын гурав хоног амрахыг эх сурвалж мэдээллээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.