Маргааш УИХ-ын ээлжит бус чуулганаар тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх асуудлыг хэлэлцэнэ

2022-01-27 17:56:00

Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган үдээс хойш хуралдана. Ээлжит бус чуулганаар:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна.

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр тэтгэмжийг нэн яаралтай нэмэх чиглэлийг Засгийн газарт өгсөн юм. Тэгвэл маргаашийн УИХ-ын ээлжит бус чуулганаар тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг нэмэх, халамжийн тэтгэврийн хэмжээ, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг асуудлыг төсөвт тодотгол хийж, шийдэхээр болсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхэд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардах тооцоо гарчээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.