Сурагчид хоёрдугаар сарын 14-нөөс танхим болон цахимаар хичээллэнэ

2022-01-26 14:26:00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тэгвэл Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг сунгах эсэх асуудлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. 

Сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунган хоёрдугаар сарын 14-нөөс танхим болон цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь нийслэлд хамаатай юм. Харин ногоон бүс болсон хөдөө, орон нутагт 100 хувь танхимын сургалтаар хичээллэх боломжтой гэж үзсэн байна. 

Харин хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэх юм байна.

Түүнчлэн Л.Энх-Амгалан сайд “Хэрэв хоёрлугаар сарын 14-нд хичээл сургалтыг эхлүүлэхийг хүсэж байгаа бол Цагаан сараа гэр бүлийн орчинд аль болох хязгаартайгаар баярлаасай гэж хүсэж байна. Дахиад хичээл сургуулийн асуудал хойшлох эрсдэл ч бий" гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.