НӨАТ-ын IV улирлын буцаан олголтоор 26,683 иргэн 925 сая төгрөгийн татвар төлсөн байна
2022-01-26 12:20:00
НӨАТ-ын 2021 оны IV улирлын буцаан олголтооро 26,683 иргэн 925 сая төгрөгийн татвар төлжээ. Тодруулбал тээврийн хэрэгслийн татварт 37,917 гүйлгээгээр 847.6 сая төгрөг, газрын төлбөрт 13,537 гүйлгээгээр 36.5 сая төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 499 гүйлгээгээр 24 сая төгрөг, галт зэвсгийн албан татварт 427 гүйлгээгээр 15.7 сая төгрөг, газрын ҮХЭХ албан татварт 2,485 гүйлгээгээр 1.3 сая төгрөгийг тус тус төлснийг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Харин IV улирлын буцаан олголтын мөнгийг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. 2021 оны IV улиралд НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгох юм.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.