Говь-Алтай аймагт хууль бусаар төрийн албанд томилсон 115 алба хаагчийн шийдвэрийг хүчингүй болгохыг Төрийн албаны зөвлөлөөс үүрэгдэв

2022-01-25 15:28:00

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сарын 22-нд хяналт шалгалтын үр дүнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг гаргасан байна.

Төрийн албаны зөвлөлөөс хийсэн хяналт шалгалтаар Говь-Алтай аймгийн төрийн захиргааны байгууллагын зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон тогтоол шийдвэр Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам, Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам, Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмын заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.

Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж 115 алба хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Тиймээс нэгдүгээр сарын 31-ний дотор шийдвэрийг хүчингүй болгож Төрийн албаны зөвлөлд ирүүлж, тогтоолыг танилцуулж тайлагнахыг Говь-Алтай аймгийн Засаг дарга, эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

 

 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.