26.4 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийг БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр татан авлаа

2022-01-19 11:25:00

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМЯ, Зам, тээврийн хөгжлийн яам болон МИАТ ТӨХК хамтран Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийг яаралтай татан авах ажлыг зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд “Их шүүдэргэнэ импорт” ХХК-ийн гемодиализийн шүүлтүүр бүхий 2.4 тн, “Энхийн шүүдэр” ХХК-ийн дуслын шингэний Non PVC уут, таг, хүзүү, хаяг шошгоны материал бүхий 7.5 тн, “Нахиа импекс” ХХК-ийн нэг удаагийн амны хаалтны түүхий эд бүхий 1 тн, “Еврофарм” ХХК-ийн 175,000 ширхэг дуслын систем бүхий 3,9 тн, “Ашид Гэргүн” ХХК-ийн тарилгын шингэн савлах гадар уутны рулон бүхий 7.5 тн, нийт 26.4 тн ачааг БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр татаж авлаа. Мөн 01 дүгээр сарын 30-ны өдөр БНСУ-аас нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний түүхий эдийг татан авахаар төлөвлөн ажиллаж байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.