Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

2022-01-17 10:47:00

Өнгөрөгч амралтын өдрүүдэд  Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн ажиллажээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний долоо нь нийслэлд, зургаа нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна. 

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж  3 хүүхэд гэмтэж бэртсэн нь 6-13 хүртэлх насны хүүхэд байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 87, орон нутагт 50 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 29.7 хувиар буурсан байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

            Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцуулахдаа  биедээ тэврэх, хөтөлж явахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Тээврийн цагдаагийн алба


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.