Сүүлийн дөрөв хоногт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ
2022-01-14 12:25:00
Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 995 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 27 хүн гэмтэж бэртэж, хоёр хүн амиа алджээ. Хүн гэмтсэн нийт ослын 16 нь нийслэлд бүртгэгдсэн бол найм нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтсэн, мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтжээ. Харин орон нутагт онхолдох хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирчээ.
Түүнчлэн энэ долоо хоногт ослын улмаас таван хүүхэд гэмтэж бэртсэн байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.