133 дугаар цэцэрлэгт дулаан алдагдлыг бууруулах ажлыг хийснээр дулааны хэм 13-аас 25 болж нэмэгджээ

2022-01-13 13:30:00

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл”-ийн хүрээнд “Барилгын дулааны шинэчлэл” хөтөлбөр энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онуудад нийслэлийн дулаан алдагдал ихтэй 9 сургууль, цэцэрлэг болон 15 угсармал орон сууцны блокийг дулаалахаар төлөвлөөд байна. Төлөвлөгөөний дагуу Баянгол дүүргийн 133-р цэцэрлэгт барилгын дулаан хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Тус цэцэрлэг нь 1990 онд байгуулагдсан, 330 хүүхдийн хүчин чадалтай. 31 жилийн хугацаанд засварын ажил огт хийгдэж байгаагүй учраас дулаан алдагдал ихтэй байдгийг хэлж байна.

Түүнчлэн Өвлийн улиралд өрөөний температур 13 градустай байсан бол дулаалгын ажил хийгдсэнээр өрөөний температур 25-с дээш градус болсон гэдгийг ч хэлж байлаа.

“Барилгын дулааны шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн 133-р цэцэрлэгийн дулаан алдагдлын асуудлыг шийдэж өгснөөр тус цэцэрлэгийн хүүхдүүд эрүүл, тав тухтай орчинд хүмүүжих нөхцөл бүрдсэн юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.