ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН 2021 ОНЫ ОНЦЛОХ АЖИЛ

2022-01-13 12:29:00

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 14-нд БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсан. Үүнтэй холбоотойгоор Таньжин боомтод ачаа саатаж, коронавируст халдварын цар тахлын үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрийн түүхий эд, урвалж оношлуур тасалдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдэл үүсч байсан юм.

Уг асуудлыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМЯ, ЗТХЯ, МИАТ ТӨХК-тай хамтран БНСУ, БНХАУлсаас 3 удаагийн тусгай үүрийн нислэгээр тасалдал үүсэх эрсдэл бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, түүний түүхий эдийг татан авах ажлыг амжилттай зохион байгуулан ажиллаа.

Тус ажлын хүрээнд 14 байгууллагын 120 тонн ачааг татан авсан ба эрүүл мэндийн салбарын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, эрсдэлийг бууруулж чадсан томоохон алхам байлаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.