Ховд аймаг хоёрдугаар сарын 7-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээг хориглолоо
2022-01-13 12:18:00
Манай улсад коронавирусийн халдварын Омикрон хувилбар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглоод байна. Өнөөдрийн байдлаар Дорнод, Дархан-Уул аймаг хязгаарлалт тогтоогоод байгаа юм.
Тэгвэл Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох шийдвэрийг гаргажээ.
Мөн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгосон байна.
Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг уриалжээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.