Улсын хэмжээнд АИ-92 автобензин 31 хоногийн нөөцтэй байна
2022-01-12 16:54:00
Ашигт малтмал газрын тосны газраас өнөөдөр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн агуулах дээр хяналт шалгалт хийлээ.
Энэ ажлын хүрээнд агуулахад хадгалагдаж байгаа шатахуун төрөл тус бүр дээр чанарын шалгалтыг хийхээр шинжилгээний дээжийг авсан байна. Шинжилгээг АМГТГ-ын лабораторид 18 үзүүлэлтээр шинжлэх юм.
Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 106 агуулах, (Үүнээс 24 агуулах Улаанбаатар хотод) 1419 шатахуун түгээх станц, 10 орчим хийн байгууламжаар хангаж байна. Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой наЙарган холбогдох байгууллагад хүргүүлдэг бөгөөд уг мэдээ, мэдээллийн үнэн бодит байдлыг тухайн аж ахуйн нэгжийн агуулах дээр сар бүр хэмжилт хийж, тулган баталгаажуулах замаар гүйцэтгэж буй аж.
2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 64, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 28, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн байлгах асуудлын хүрээнд ОХУ-ын Роснефть болон БНХАУ-ын Петрочайна Интернэшнл компаниас энэ сард нийт 117 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох захиалга хийгдээд байгаа гэж Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.