Есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийнэ
2024-06-07 14:58:00
"Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийсээр ирсэн бол 2023 оны аравдугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулсан байна. Тиймээс 2024 оны есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийж эхэлнэ. Зааврын дагуу хийх ёстой бусад насныхны сайн дурын дархлаажуулалт Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д хэвийн үргэлжлэх юм байна.
Энэхүү вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хавдар болон уг вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлнэ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.