14-16 насны охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчилжээ

2022-01-12 12:55:00

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид охид, эмэгтэйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-нд хохирогчдыг орогнуулж байсан газраас нь баривчилсан байна. 

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэлд, иргэн Н нь 2021 есдүгээр сараас эхлэн бусадтай бүлэглэн цахим орчинд зар байршуулан, ар гэрийн хараа хяналт сул, 14-16 нас охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан гэх мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулан дайчлан баривчилжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.