Дархан-Уул аймаг энэ сарын 15-наас бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлана

2022-01-11 19:00:00

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдаж, Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ. 

Тодруулбал эрчимтэй тархаж буй коронавирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах гурван шийдвэрийг аймгийн Онцгой комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд:

  1. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.
  2. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар боллоо.
  3. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг тус тус гаргасан байна. 

Аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үндсэн үйл ажиллагааг хязгаарлахгүй байж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр Аймгийн Онцгой комиссын гишүүд анхаарч байгааг мөн мэдээлэв. 

Түүнчлэн шинжилгээний цэгүүдийг дахин гаргаж, цаашид цэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлийг тус аймгийн Засаг дарга өгсөн байна. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.